Пребиотик - үтрээний микрофлорыг бүрдүүлэгч ашигтай бактериудыг тэтгэгч буюу тэдний хоол тэжээл болж байдаг зүйл.
Үтрээнд орших ашигтай бактерийн тоо тодорхой шалтгааны улмаас буурах үед эмгэг төрөгч /өвчин үүсгэгч/ бактериудын тоо эсрэгээрээ олшрох ба үр дүнд нь үтрээний бичил орчин алдагдан төрөл бүрийн үрэвсэл болон халдварт өвчинд өртөмтгий болох эрсдэл үүснэ.
Учир нь үтрээний микрофлорыг бүрдүүлэгч ашигтай бактериуд нь тухайн хэсгийн дархлааг хэвийн байлгах, гадны биетээс хамгаалах, “эрүүл” ялгарлыг бий болгох /үтрээний чийгшлийг хадгалах/ үндсэн үүрэгтэй.
Гэхдээ физиологийн онцлог, амьдралын хэв маяг, хооллолтын байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж эмэгтэй хүн бүрийн үтрээний бичил орчин өөр хоорондоо харилцан адилгүй “найрлага”-тай байдаг. Харин пробиотик бүтээгдэхүүнд агуулагдах ашигтай бактериудын тун хэмжээ тогтсон нэг байдаг тул эмэгтэй бүрийн онцлогт тохируулан сонгоход төвөгтэй.
Танд дуулгах сайн мэдээ гэвэл : Пробиотик болгон яг л нэг ижил зүйлээр “хооллодог”. Бид бүхний аль хэдийн мэдэж байгаачлан энэ бол пребиотик.
Үтрээний бичил орчин алдагдсан үед түүний онцгой, давтагдашгүй микрофлорыг бүрдүүлэгч ашигтай бактериудыг сэргээх, үржүүлэх, үйл ажиллагааг нь дэмжин, сайжруулах зорилгоор гаднаас “танихгүй” бактериуд оруулж ирж суурьшуулахаас илүү үндсэн “өөрийн” бактериудыг пребиотикоор тэтгэж өгөх нь эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн хувьд чухал ач холбогдолтой нь судалгаагаар батлагджээ.