2024 оны 05 сарын 28
Өнөөдрийн бидний авч хэлэлцэх шинж тэмдгүүд бол өмнөх шинж тэмдгүүдээс дутуугүй чухалд тооцогдоно. Яагаад гэвэл бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд зогсохгүй, бэлгийн амьдрал бас сэтгэл зүйн эрүүл мэндийг хамарсан асуудлууд учраас тэр юм.
- Үтрээний хуурайшил
Бид үтрээ яагаад хуурайшдаг талаар бүхэл бүтэн цуврал нийтлэл оруулж, энэ талаар аль хэдийн маш дэлгэрэнгүй ярилцчихсан тийм ээ? Тийм учраас нэг их олон юм нуршаад яахав дээ гэж бодлоо.
Товчхондоо бол : Эстрогений хэмжээ багасна - үтрээний дотор байрладаг эд нимгэрнэ & үтрээний ялгарал багасна - үтрээ хуурайшина - үтрээ орчмоор загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх, хорсох шинж тэмдэг илэрнэ.
- Сэтгэл гутрал
Цэвэршилтийн өмнөх үеэс ихэнх эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн сэтгэл гутрал болж даамжирдаг ба байнга, шалтгаангүй гуниглах, амархан уйлах, огцом уурлах, анхаарал төвлөрөхөө болих, өмнө нь дуртай байсан зүйлээ огт сонирхохоо болих, нойргүйдэлд өртөх, эсвэл хэт их унтах, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
Тиймээс эмэгтэй хүнийг энэ үед нь цор ганцааранг нь ямар ч дэмжлэггүйгээр бүү орхиорой. Цэвэршилт гэдэг нь хэдийгээр байгалийн жамаар явагддаг үйл явц ч гэлээ түүний шинж тэмдгүүд хүний амьдралыг тэр чигт нь аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээгээр дутмаг харанхуй, бүүдгэр зүйл болгоод хувиргачих чадалтай байдаг.
Учир ийм тул шинж тэмдэг бүрт зориулсан тус тусын ‘’эмчилгээ’’, ‘’урьдчилан сэргийлэх’’ аргыг эрдэмтэн, судлаачид бий болгожээ.
Энэ талаар хэдүүлээ дараагийн нийтлэлээрээ дэлгэрэнгүй ярилцъя.
Цэвэршилтийн үед зөвлөгдөх бүтээгдэхүүний сонголтууд юу байх вэ?: https://cumlaudelab.zochil.shop/product-detail?category_id=168143&id=431005
Ep4-р уулзтaлаа түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team 💌