Цэвэршилтийн шинж тэмдгүүд ep2

2024 оны 05 сарын 14

Цэвэршилтийн шинж тэмдгүүд ep2


Заа сайн сууж байсан биз дээ! Бид цэвэршилтийн талаарх цуврал постуудаа үргэлжлүүлэн хүргэж байна. Өмнөх нийтлэлдээ амласан ёсоороо хоёр чухал шинж тэмдгийн талаар ярилцах болно. 1. Шөнийн хөлрөлт 2. Нойрны асуудал

 

-       Шөнийн хөлрөлт

 

Өмнөх нийтлэлээр бид халуу дүүгэх мэдрэмжийн талаар ярилцсан. Тэгвэл ихэнх эмэгтэйчүүдэд дээрх шинж тэмдэг маань шөнийн цагаар илүү их илэрдэг (гэхдээ энэ нь өдрийн цагаар огтхон ч илэрдэггүй гэсэн үг ерөөсөө ч биш юм шүү) ба илрэх бүрт нь эмэгтэй маш их хөлөрдөг.

 

Хөлрөлт нь жирийн нэг хөлс гарах үйл явцаас асар том ялгаатай. Эмэгтэйн өмсөж буй хувцас байтугай ор хөнжлийн даавуу хүртэл ‘’шалба’’ норчихдог болохоор тэр юм л даа. Энэ нь дараагийн шинж тэмдгийн шалтгаан болдог буюу нойрны чанарт ихээр нөлөөлдөг.

 

-       Нойрны асуудал

 

Шөнөжин хөлөрч, түүнээсээ болоод нов нойтон хувцас, цагаан хэрэглэлтэй болчхож байгаа хүн чинь яаж тухтай унтах вэ дээ, тийм биз дээ?

 

Эмэгтэй нэг бол халуу дүүгэх мэдрэмжээс болж, нэг бол хөлөрсний дараах даарах мэдрэмжээс болж байн байн сэрдэг. Байн байн сэрээд, шөнөдөө хэд хэдэн удаа босож хувцас, цагаан хэрэглэлэээ сольж байгаа хүн бүтэн нойртой хонож чадна гэж үү дээ?

 

Үр дүнд нь өдрийн цагаар нойрмоглох, анхаарал төвлөрөхгүй байх, ажлын бүтээмж, ой тогтоолт муудах, уурлаж уцаарлах, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

 

Жич: Нойрны асуудал нь (унтаж чадахгүй хөрвөөх, шөнө сэрэх г.м) тухайн эмэгтэйд шөнийн цагаар хөлрөх шинж тэмдэг илэрч байна уу, эсвэл үгүй юу гэдгээс үл хамааран хүн болгонд үүсдэг шинж тэмдэг юм гэдгийг анхаарах нь зүйтэй шүү.


Цэвэршилтийн үед зөвлөгдөх бүтээгдэхүүний сонголтууд юу байх вэ?: https://cumlaudelab.zochil.shop/product-detail?category_id=168143&id=431005


Ep3-р уулзтaлаа түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team 💌

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл