Төрсний дараах үтрээний хуурайшилт

2024 оны 04 сарын 17

Төрсний дараах үтрээний хуурайшилт

Эмэгтэй хүн ээж хэмээх алдрыг тийм ч амар хүртдэггүй. Үр тогтсон цагаас хойш төрөх өдөр хүртэл, төрснөөс хойш бие махбод буцаад сэргэх хүртэл тэрээр физиологийн шалтгаант маш олон өөрчлөлтийг мэдэрдэг бөгөөд өөрчлөлт бүхэн нь тодорхой шинж тэмдэг, зовууриар илэрч байдаг.

 

Үүний нэг нь үтрээний хуурайшилт. Өмнө нь ярьж байсанчлан энэхүү асуудал нь эстроген дааврын түвшин буурсантай холбоотойгоор бий болдог бөгөөд ялангуяа хөхүүл эмэгтэйчүүдэд илүү элбэг тохиодог.

 

Гэвч ихэнх эмэгтэйчүүд эхэн үедээ энэхүү шинж тэмдэгт нэг их ач холбогдол өгч анхаарал хандуулдаггүй. Харин төрснөөс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу бэлгийн амьдралаа сэргээж эхлэх үедээ л тэд маань өөрсдөдөө илэрсэн өөрчлөлтийг илүү тод анзаарч, ажиглаж, түүнээс гарах арга замыг эрхгүй эрж эхэлдэг байна.

 

Учир нь түүнд бэлгийн хавьтлын үеэр доорх таагүй зовууриуд мэдрэгддэг.

-       хорсох

-       өвдөх

-       үрэлт мэдрэгдэх

-       цус шүүрэх

гэх мэт.

Энэ нь мэдээж үтрээний ялгарал хангалттай ялгарч, үтрээг зохих хэмжээнд чийгшүүлж өгч чадахгүй байгаатай холбоотой. Сэтгэл зүйн хувьд хичнээн бэлэн болсон ч хуурай хэвээрээ л байгаад байна гэсэн үг.

 

“Тэгээд одоо яах вэ?” гэж санаагаа чилээж байгаа хүн байвал бүү сэтгэлээ зовоогоорой. Учир нь таныг тайвшруулж чадах мэдээ бидэнд байна шүү.

 

Өдөр тутмын ариун цэврээ сахихдаа чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын угаагч хэрэглэж дадвал, мөн бэлгийн харьцаанд орохынхоо өмнө зориулалтын үтрээ чийгшүүлэгч буюу лубрикант хэрэглэж байвал дээрх шинж тэмдгүүд аажмаар багасаж бэлгийн амьдрал тань өвдөлт, үрэлт гэх мэт таагүй мэдрэмжээс ангижран буцаад гэрэл гэгээгээр дүүрэх болно.

 

Энэ удаагийн нийтлэл маань та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдаж байна.

 

Дараа уулзатлаа түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл