2024 оны 04 сарын 09
Зарим хүмүүсийн хувьд үтрээ чийгшүүлэгчийг зөвхөн эрүүл мэндийн асуудалтай үед, эсвэл нас нэлээн явсан тохиолдолд, яаралтай үед хурдхан бэлгийн хавьталд орох ‘’шаардлага’’-тай болсон бол л хэрэглэх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг.
Уг нь бол бэлгийн хавьтлын үеэр үтрээг чийгшилтэй байлгах тухай хуулийг байгаль өөрөө цаанаасаа зохицуулсан байдаг ч он цагийн урсгалаар олон зүйл өөрчлөгдөж үтрээг чийгтэй байлгах эсэх тухай шийдвэрт маш олон хүчин зүйлс нөлөөлдөг болчихсон.
Үүнээс болж бэлгийн дур хүсэл хангалттай хүчтэй ассан үед ч гэсэн түүний илэрхийлэл болох үтрээний ялгарал хангалттай хэмжээнд байж чадахаа больчихсон. Үтрээний чийгшил хангалтгүй ялгарч эхэлсэн тохиолдолд эмэгтэй хүний ч тэр, эрэгтэй хүний ч тэр бэлгийн амьдралын чанар муудаж бэлгийн хавьтлын үеэр аль аль нь өвдөлт, үрэлт эсвэл өөр ямар нэг эвгүй, таагүй мэдрэмж мэдэрч эхэлнэ.
( Үтрээг хуурайшуулдаг хүчин зүйлсийн талаар бид өмнө нь нийтэлсэн. Хэрвээ та уншиж амжаагүй бол энд дарж уншаарай. )
Судалгаагаар бол эмэгтэй хүний өөрийн ялгаруулдаг шингэн зөвхөн өсвөр насанд л хангалттай байдаг гэнэ. Түүнээс хойш эмэгтэй организмд тогтмол явагдаж байдаг дааврын хэлбэлзлийн нөлөөгөөр үтрээний ялгарлын гулгамтгай шинж чанар алдагдаж хэмжээ нь ч улам улам багассаар байдаг аж.
Тийм учраас зөвхөн бэлгийн харьцаанд орохдоо ч биш бусад үед ч бас үтрээний чийгшүүлэгч хэрэглэж эмзэг эрхтнийхээ дархлааг энхрийлж байх хэрэгтэй байдаг юм байна.
Энэ удаагийн нийтлэл маань та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдаж байна.
Дараа уулзатлаа түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team