Үтрээ яагаад хуурайшдаг вэ?

2024 оны 04 сарын 05

Үтрээ яагаад хуурайшдаг вэ?

Хамгийн нэгдүгээрт - эстроген дааврын хэмжээ хангалтгүй байх.

 

- Эстроген бол шингэн үйлдвэрлэгч , бидний “цэцэг”-ийг усалж өгдөг ганц том хүчин зүйл - эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгаж чаддаг хамгийн гол даавар. (тийм болохоор тэгж байгаад түүнтэй илүү ойр танилцацгаана аа хэдүүлээ)

 

Энэхүү дааврын маань хэмжээнд нөлөөлөх маш олон хүчин зүйл байж болно.

Жишээ нь:

-       сарын тэмдэг ирэхийн өмнөх үе

-       цэвэршихийн өмнөх үе

-       цэвэршилтийн үе

-       жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаа үед 

-       хөхүүл үе

-       зарим нэг эмийн хэрэглээ

-       хими эмчилгээ

-       тамхидалт

-       стресс гэх мэт.

 

Ер нь бол дааврын үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл, үе болгон эстрогены хэмжээг хэлбэлзүүлж байдаг гэсэн үг.

 

Гэхдээ анхааруулахад : “Одоо миний дааврын хэмжээ ямар байгаа бол?” , “Эстроген маань багасчихсан байгаа болов уу” гэж санаагаа чилээгээд шинжилгээ өгөх гэж ч юм уу яарах шаардлага огтхон ч байхгүй шүү.

 

Энэ дааврын хэмжээ өдөр тутамд, үгүй ээ бүр, цаг минут тутамд ч өөрчлөгдөж байх боломжтой учраас тэр юм.

 

(гэхдээ мэдээж удаан хугацаанд зовуурьлаад байвал тэвчиж хойшлуулалгүйгээр эмчид хандаж байгаарай.)

 

Нээрээ бас сануулахад элдэв янзын үнэртүүлэгч юм уу, өнгө оруулагч бодис агуулсан, чийг татдаг хулдаасан материалтай ариун цэврийн хэрэглэлүүд үтрээний хуурайшил үүсгэх эрсдэлтэй байдаг шүү. Тэгэхээр аль болох тод өнгөгүй, хурц үнэргүй, хөвөн зөөлөн материалаар хийгдсэн ариун цэврийн хэрэглэл сонгож байхыг хичээгээрэй. Эс тэгвээс бэлэг эрхтний маань PH-д өөрчлөлт орох, үүнээс үүдсэн эмзэглэл үүсэх магадлалтай.

 

Түүнээс гадна бидний “өдөр тутам” гэж нэрлээд байдаг зүйл яг ч өдөр тутам хэрэглэх ёстой зүйл биш байдаг шүү гэдгийг энд дурьдах нь зүйтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл “өдөр тутам”-ын байнгын хэрэглээ ч бас PH-г өөрчлөх, улмаар үтрээ хуурайшуулах боломжтой байдаг юм.

 

Үтрээний хуурайшилтай хэрхэн тэмцэх талаар мэдээлэл дараагийн удаад оруулна. Энэ удаагийн нийтлэл маань та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдаж байна.

 

Уулзатлаа түр баяртай, хүндэтгэсэн Cumlaude Lab Mongolia Team

 

 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл