2024 оны 02 сарын 16
Бассейн сэлсэний дараа тааламжгүй болоод байна уу?
🧏♀️Эмэгтэйчүүд бидний эмзэг эрхтэн урьд өмнө нь уулзаж байгаагүй хэнтэй ч болов анх уулзаад ичингүйрдэг, бас улам эмзэгшдэг. Заримдаа бүр сандраад ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэддэггүй.
💧Хлортой ус ч бас түүний хувьд нэг их дотны танил нь биш учраас эмзэг эрхтэн маань түүнтэй уулзах үедээ энгийн үеийнхээсээ шал өөр зан ааш гаргах магадлал байдаг. Энэхүү зан аашийн хувирал нь үтрээний pH орчны өөрчлөлтөөр ч юм уу, эсвэл мөөгөнцөр, бактерийн вагинозын сэдрэлээр ч юм уу илрэх боломжтой.
🦠Хлортой усны нөлөөнд бидний үтрээний хүчиллэг орчин саармагжиж, тэнд амьдардаг сайн талын бактериудын хүч жаахан сулраад, түүний ‘’дарангуйлалд’’ амьдардаг байсан зарим бичил биетүүд энэ завшааныг ашиглан жаахан эрх чөлөө мэдэрч эхэлж байдаг учраас тэр юм л даа.
🦠Түүнээс гадна стандартын дагуу төдийлөн ариутгагдаж чаддаггүй бассейны усанд гэдэсний савханцар буюу цистит үүсгэгч гол ‘’баатар’’ тухтай нь аргагүй сэлж байх магадлал маш өндөр байдаг. Гэдэсний савханцар шээсний сүвээр орвол цистит үүснэ, санаандгүй залгигдвал гэдэсний халдвар үүсгэнэ.
👩🔬Хэдийгээр бактериуд бассейны уснаас шууд шээсний сүв рүү орох боломжтой гэж баталсан судалгаа одоогийн байдлаар байхгүй ч бассейнд сэлсний дараа цистит нь сэдэрдэг бүсгүйчүүд бишгүй олон байдаг нь практик дээр ажиглагддаг