Угаагч хэрэглэх хэрэгтэй юу?

2024 оны 02 сарын 16

Угаагч хэрэглэх хэрэгтэй юу?

Бэлэг эрхтэн, түүний ариун цэвэртэй холбоотой сэдэв олон нийтийн сүлжээнд тэр бүр нээлттэй хөндөгдөөд байдаггүй учраас охид, бүсгүйчүүд маань энэ тал дээр хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байж чаддаггүй.


⁉️ Ямар төрлийн угаагч сонгон хэрэглэх ёстойгоо, энэ тухай тодорхой ойлголт хаанаас хэрхэн авах ёстойгоо сайн мэддэггүйн улмаас усанд орж байхдаа биеийн шингэн саван эсвэл бүр шампуниараа бэлэг эрхтэн орчмын эмзэг арьсаа угаадаг бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг болохыг судалгаагаар тогтоосон. Энэ бол маш буруу үйлдэл шүү!!!


🧏‍♀️Эмзэг эрхтэний арчилгаанд зориулагдсан угаагчийг сонгож авахдаа та юуг анхаарах ёстой вэ?

✅ Эмэгтэй хүний эмзэг эрхтэний хэвийн pH орчин 3.8-4.5 байдаг болохоор угаагчийн pH ч мөн адил байвал зохимжтой.

✅ Сүүн хүчил болон гиалуроны хүчлийн агууламжтай байх. Гиалуроны хүчил хуурайшилтай тэмцэх буюу чийгшүүлэх, харин сүүн хүчил нь үтрээний хэвийн бичил орчныг алдагдуулахгүй байх үүрэгтэй.

✅ Хурц үнэр, тод өнгөгүй байх. Угаагч шингэн хэрэглэж байх явцад харшил үүсэх, тухгүй санагдах, эмзэг эрхтэн маань улам ч эмзэг болсон мэт таагүй мэдрэмж төрөх, элдэв үрэвсэлд өртөмтгий болох явдал маш түгээмэл ажиглагддаг. Үүний гол шалтгаан нь бүтээгдэхүүний найрлагад агуулагдах химийн гаралтай, чанаргүй, хэт их хэмжээний үнэр, өнгө оруулагч.

✅ Спирт агуулаагүй байх. Спирт бол бидний цэцэг шиг эмзэг эрхтэнд зориулагдсан зүйл яавч биш ээ!!!

✅ Ургамлын ханд. Ургамлын ханд бол угаагчийн найрлагад заавал байх ёстой зүйл биш ч зарим тохиолдолд эерэг нөлөөтэй байдагтай нь маргаж үл болом. Яагаад гэвэл ургамлын ханд нь тайвшруулах, загатнааг намдаах увдистайгаас гадна, үрэвслийн эсрэг (мэдээж энд хүнд биш, багахан зэргийн үрэвслийн тухай яригдаж байгаа шүү) үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл